zovlogoo

tsetseg tarih zovlogoo
Тасалгааны цэцэг ч гэсэн хүн шиг хайр халамж хүсдэг гэдийг та мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол танд энэ туслах болно.

  • Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.
  • Тайван байдалд оруулах. Тайван гэхээр гайхж байна уу? Цэцэг хүртэл тайван орчинг үгүйлдэг. Тасалгааны ихэнхи цэцэг өвөл амарч тайван байдалд байаг байна. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй байдаг.
  • Зарим ургамалтай эвдрэх зарим ургамалыг чимэглэлд ашигладаг гэдэгтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Үзэмж л гол байдаг.
  • Агаарыг чийглэх арга хэмжээ ав: төвлөрсөн халаалттай сууцанд өвөл агаар бага байдаг. Агаарыг ургамалд тохиромжтой байхуйц чийглэх хэрэгтэй.
  • Өвчин хортон илэрсэн тохиолдолд түргэн устгах: ургамалын өвчинд нэрвэгдсэн эхний шатанд таниж сурах хэрэгтэй.
  • Ургамалыг хэсэг бүлгээр нь байрлуулах: ургамал бүрийг тохирох хослолыг зөв сонгох хэрэгтэй юм.
  • Ургамалыг шилжүүлж суулгахад суралцах: Нэг хоёр жил болоод ихэнх тасалгааны ургамалыг том саванд шилжүүлэх шороог солих хэрэгтэй юм.
  • Зөв байрлуулж сурах: сүүдэрт байхыг нь сүүдэрт нь байрлуулж, харин наранд байх хэрэгтэйг наранд байрлуулж байх хэрэгтэй.
  • Зайлшгүй хэрэгтэй багаж зэвсэгтэй байх хэрэгтэй: цэцэг тарьж арчилахад гар багаж, хөрс, цэцэгийн сав өвин хортонтой тэмцэхэд хэрэглэгдэх бодис хэрэгтэй юм.
  • Ургамал бүрийг арчилах зааврыг зөв баримтлах явдал юм. Эдгээр арван зарчимыг баримталсан тохиолдолд таны тарисан ургамал байнгын өнгө үзэмж сайтай байж таны сэтгэл эргэн тойронд тань халуун, дулаан уур амьсгал мэдрүүлэх болно.
Тасалгааны цэцэг худалдан авах даа анхаарах зүйл:
  • Тарьсан ургамал жилийн турш үзэмжээ хадгалж чадах эсэх
  • Тасалгааны ургамалыг арчилж ургуулах зав боломж байгаа уу
  • Би хэдэн төгрөгний цэцэг худалдан авах боломжтой юу? Энэ нь та үнэтэй цэцэг ургадаг бөгөөд арчилгаа их шаарддаг тул цэцэгээ анх авах даа л зөв сонгох хэрэгтэй юм.
  • Аль ургамал орчин тойронд тань зохимжтойг бодож үзээрэй.
  • Ямар орчинд энэ ургамалаа байрлуулах вэ? гээд эдгээр наад захын зүйлийг та бодож үзээд худалдан авах хэрэгтэй юм.
Хорвоогийн түмэн өнгийг өөртөө шингээсэн цэцэг хэмээх эгэл агаад эгэл биш энэхүү сонин ертөнц хэн хүний сэтгэлд ямар нэгэн дурсамж дурьдатгал сэргээж байдаг.

beleg songoh

Анхны бэлгээ сонгохдоо бодолцох 6 зүйл

Хайр & секс  | 2011 / 04 / 22

Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлж болдоггүй учраас л хамгийн чухал байдаг. Та шинэхэн амрагтаа анх удаа бэлэг авах гэж буй бол дараах зөвлөгөөг уншихад илүүдэхгүй.

Анхны бэлгээ сонгохдоо бодолцох 6 зүйл

  • Жижиг, тийм ч үнэтэй биш хэрнээ түүний хобби, хийх дуртай зүйлтэй нь холбоотой бэлэг өгвөл та шинэ амрагийнхаа ертөнцийг үнэлдэг гэдгээ харуулахаас гадна, ганцхан түүнд зориулж бэлэг авсан гэдэг сэтгэгдлийг төрүүлэх болно. Жишээ нь шүлэг бичих дуртай бол өврийн дэвтэр, аяллаар явах дуртай бол усны сав, усанд сэлэх дуртай бол усны нүдний шил гэх мэт.
  • Гэхдээ аль болох түүнд байгаагаас илүү юм уу, байхгүй зүйлийг нь бэлэглээрэй. Тэр таны торгон мэдрэмжийг үнэлнэ.
  • Түүнд анх удаа бэлэг өгөхдөө зүрхэн чимэглэл болоод дүүрэн “I Love You” гэсэн бичигтэй туузнаас зайлсхий. Тэр таны хүлээж байгаа шиг нүүр дүүрэн инээмсэглэлийг харуулахгүй, харин ч үргэж мэднэ. Ер нь дурлалдаа шатаж яваа гэдгээ эхний бэлгэн дээр мэдэгдүүлэхгүй байсан нь дээр.
  • Түүнд санаа тавьдаг гэдгээ мэдүүл. Ажилдаа дарагдаад ядарч байгаа гэдгийг нь мэдэж байвал бүтэн биеийн массажинд орох эрх бэлэглэж болно. Энэ бол тийм ч сүртэй биш хирнээ хайр халамжийг тань мэдрүүлж чадах бэлэг юм.
  • Та хоёрын хоёулангийн үзэх дуртай тоглолтын тасалбарыг ч бас анхны бэлгэнд өгч болох юм. Эмэгтэй хүн тэр бүр кино, тоглолтын тасалбрыг аваад байдаггүй учир онцгой байж чадна.
  • Эсвэл та хоёрын дотно харилцааг далд байдлаар илэрхийлсэн бэлэг өгч болно. Жишээ нь CD-н дээр түүнийг санагдуулдаг дуунуудаа бичээд ард талд нь сайхан сэтгэгдэл төрүүлэх эвтэйхэн тайлбар бичээд бэлэглэж болно.

Та найз залуугаа хөмсгөөр нь шинж